Amway -н бүх цаг үеийн хамгийн амжилттай 27 Diamond цолтонгууд

KnowmadZ
14 min readJun 14, 2021

--

Өнөөдөр, би бүх цаг үеийн Amway бизнес дээрх дэлхийн хамгийн шилдэг 27 diamond цолтонг танилцуулая.

Amway гэх энэ компани сүүлийн +60 жилийн түүхтэй, дэлхийн 110 улсад үйл ажиллагаа явуулдаг, борлуулалтаараа сүүлийн +10 жил дэлхийд тэргүүлж байгаа асар олон хүнийг амжилтын түүхрүү хөтөлж чадсан гайхамшигтай компани.

AMWAY БОЛ ДЭЛХИЙ ДЭЭРХ ХАМГИЙН ТОМ MLM КОМПАНИ ЮМ.

Amway нь Network Marketing бизнесийн салбарт анхдагч нарын нэг бөгөөд маш олон MLM компаниудад замыг нь тавьж стандартыг тогтоож өгсөн үлгэр жишээ компани гэдгээрээ салбартаа хүндлэгддэг. Энэ салбарт ажилладаг хүн бүр AMWAY компанид талархалтай явах хэрэгтэй ч гэж томоохон сургагч багш нар ярьдаг. Тэдний 1979 онд FTC -тэй хийсэн MLM модель нь санхүүгийн пирамид, понзи схем мөн үү гэсэн 5 жил үргэлжилсэн шүүх хуралд ялалт байгуулсан явдал нь MLM бизнесийн түүхэн дэх хамгийн тэмдэглэлт бахархалт мөчүүдийн нэг байсан юм.

Amway нь маш олон амжилтын түүхтэй бөгөөд миний олж мэдсэнээр Amway компани дэлхий даяар 4 сая борлуулагчтай буюу хамгийн багадаа л хэдэн арван мянган ДАЙМОНД цолтонгууд байдаг нь ойлгомжтой.

ЛИСТ ГАРГАСАН ЦЭНЗҮҮР

Үнэнийг хэлэхэд яг энэ цаг үед дэлхий даяар алдар нэрээ дурсгасан AMWAY -н түүхэн амжилт үзүүлсэн хүмүүс маш цөөхөн байгаа ба хамгийн шилдэгүүдийн ихэнхи нь 1960–1970 оны үеийнхэн байгаа юм.

Би 27 нэрсээ хуваалцахаас өмнө доорхи зүйлсийг хэлэх хэрэгтэй байх:

  • Би эдгээр хүмүүсийн яг хэдэн $ -г Amway -с болон системээсээ олдог нарийн тооцоог нь мэдэхгүй бөгөөд олон нийтэд нээлттэй байдаггүй учир мэдэх ч боломжгүй юм.
  • Би эдгээр хүмүүсийн багт яг хэдэн хүн бүртгэлтэй байдаг талаар мэдээлэл байхгүй
  • Би эдгээр хүмүүсийг яг хэдэн жилийн хугацаанд тасралтгүй Amway -тай хамтарч ажиллаж байгааг мэдэхгүй
  • Доорхи хүмүүс дунд одоо Amway компанитай холбоогүй болсон хүмүүс ч бий
  • Доорхи хүмүүс бүгд амьд биш
  • Доорхи хүмүүсийн list-тэй таныг санал нийлнэ гэдгийг мэдэхгүй байгаа ч энэ нь зөвхөн миний хувь хүний шүүлтүүр үзэл бодлоор гаргасан жагсаалт юм шүү.
  • Энэ лист нь Amway -с үүсгэн байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэлх бүх цаг хугацааг хамарч байгаа гэдгийг анхаарна уу

AMWAY -Н БҮХ ЦАГ ҮЕИЙН ХАМГИЙН АМЖИЛТТАЙ 27 DIAMOND ЦОЛТОН

Би LIST -г танилцуулахаас өмнө Amway компанид DIAMOND цол хамгаална гэдэг нь яг юу байдаг вэ гэдгийг тайлбарлаж өгье

  • Санхүүгийн жилийн 12 сарын 6 сард нь багтан 6 жигүүрийг 10'000 болон түүнээс дээш оноотой хамгаалуулсан тохиолдолд энэ цолыг авна.
  • 3 жигүүр тань хамгийн багадаа дотоодын зах зээл дээр байх ёстой
  • Та санхүүгийн жилийн 12 сарын 6 сард нь 6 жигүүрээс гадна задгай 10'000 оноо барих шаардлагатай.

#27 Robert болон Lois Stonelake

Amway бизнесийг олон нийтэд танигдахад анх маш их нөлөө үзүүлсэн хосууд. Тэд энэ шалтгаанаар энэ листэнд заавал байх ёстой гэж үзсэн юм. Тэд маш том баг коммандыг үүсгэж чадсан ба өөрсдийн ID -г 1985 -нд энэ бизнес уналтанд орно гэсэн айдсаар зарсанаар Amway бизнесээс гарсан юм. Тэдний багийн гүнд хэдэн сая гишүүд байдаг ба Jim болон Nancy Dornan(дэлхийн хамгийн өндөр орлоготой TOP10 MLM бизнес эрхлэгч нарын нэг), Kaoru Nakajima (Дэлхий дээрх 2хон Double Crown цолтой хүний нэг) гэх мэт алдартай гишүүд бий.

#26 Fred болон Bernice Hansen /1911–2012/

Fred нь анх Amway -г үүсэхээс өмнө Nutrilite компанид Rich болон Jay -тай хамт маш амжилттай ажиллаж байсан найзууд ба Amway -г анх үүсгэн байгуулалцаж байсан журмын нөхдийн нэг юм. Fred болон Bernice хоёр 1975 онд Crown цолыг хамгаалж байсан. Харамсалтай нь нөхөр Fred 1968 онд, эхнэр Bernice 2012 онд нас барсан юм. Тэдний бизнесийг одоо тэдний хүүхдүүд нь үргэлжлүүлэн авч явдаг.

#25 Donald болон Ruth Storms

Тэрээр Jim Bakker (Христ итгэлийн сайн мэдээ тараах ТВ-н нэвтрүүлгийн од)-тай хамтарч PTL Club (АНУ -дах алдартай христчин тв -н нэвтрүүлэг) -н дэд ерөнхийлөгч болохоос өмнө АНУ -н засгийн газар сайд байсан ба мөн 13 жилийн турш АНУ -н нутаг дэвсгэр даяар бурханы сайн мэдээг түгээж явсан туршлагатай нэгэн юм. Don болон Ruth нь 1979 онд Amway компанид элсэж байсан ба 2019 онд Don харамсалтай нь нас барсан ч түүний эхнэр өнөөдөр үл хөдлөхийн салбарт ажилладаг.

Жич: Би энэ хоёр хосын талаар сайн мэдэхгүй тэд маш том багтай байсан ба Amway компаниас цолоо алдаж байсан хүмүүсийн нэг юм. Тэд цолоо алдах үедээ Dexter Yager (дэлхийн хамгийн алдартай, хамгийн өндөр орлоготой MLM бизнес эрхлэгч) -н багт байсан.

#24 Kenny болон Donna Stewart

Kenny Stewart нь Amway бизнес дээр Crown цолтой байсан ба тэрээр хэрэгт холбогдсоноос болж өөрийн цолыг хураалгаж байсан юм. Энэ залуу эхнэрийн хамт үнэхээр гайхамшигтай том баг коммандыг босгож чадсан байсан ба тэдний баг маш олон DIAMOND цолтонгуудтайгаараа алдартай байжээ. Харамсалтай нь тэдний багийн маш олон DIAMOND цолтонгууд мөн цолоо алдаж байсан юм.

#23 Brig болон Lita Hart

Та MLM бизнест ороогүй байсан ч Brig Hart -н талаар сонсож байсан байж магадгүй. Тэрээр сүүлд Amway бизнесээс гарч Mona Vie компанид орж хамгийн өндөр орлоготой хүмүүсийнх нь нэг нь болсон ч мөн л бизнесээ зарж тухайн компаниасаа гарсан юм. Тэрээр 2003 онд Amway бизнес дээрх цолоо алдаж байсан ба шалтгаан нь Amway бизнесийг дэмжих материалтай холбоотой зарга үүссэнээс болжээ. Түүний олон лидерүүд мөн багаасаа гарч өөр AMO (Amway Motivational Organization) — үүдэд шилжиж орж байсан ба миний олж мэдсэнээр Brig одоо Jeunesse компани-тай ажиллаж байгаа.

#22 Dan болон Bunny Williams

Dan болон Bunny нь 1966 онд бизнесээ эхэлж байсан ба тэдний стратеги нь маш энгийн зүгээр л бусдыг юу хүссэн бай, тэр зорилгодоо хүрэхэд нь энэ бизнесээр туслах байв.

Энэ бусдад туслах гэсэн стратеги нь бусдын хөдөлмөрч байдалтай нийлж маш том өсөлттэй баг коммандыг босгосон ба ердөө 3-хан сарын дотор нь тэдний бизнес ашигруугаа орж эхэлсэн юм. Williams -н гэр бүл ердөө 2хон жилийн дотор Diamond цолыг хамгаалж байсан ба 5 жилийн дотор Triple Diamond цол хамгаалж 13 жилийн дотор Crown цолыг хамгаалжээ. 1979 онд тэд дэлхийн хамгийн том цол болох Crown Ambassador цолыг хамгаалсан юм.

Dan нь хоёрдох үеийн IBO бөгөөд түүний аав тэднийг Amway бизнесээ эхлэхээс 9 сарын өмнө энэ бизнест орж байжээ. Аав хүү 2 аль аль нь түүний эгч Jan болон нөхөр Bill -н багт тусдаа жигүүрүүд болон орж байсан ба түүний аав нь ердөө 2 жигүүрийг Platinum цолонд 3 жилийн дотор хүргээд Florida мужид 65 насандаа тэтгэвэрт гарсан юм. Dan хэлэхдээ түүний аав тэдэнд бурхан итгэх итгэл болон хөдөлмөрч зан чанар, амьдралдах гэр бүл бизнесийн баланс, хөгжилтэй зан чанар олон зүйлийг өвлүүлж үлдээсэн байна.

Харамсалтай нь эхнэр Bunny нь 2006 оны 8 сарын 13 -нд насан барсан ба нөхөр Dan нь 2012 оны 8 сарын 9 -нд нарсан юм.

#21 Joe and Helyne Victor

Энэ хоёр хос маань Amway компаны анхны үед нэгдэж байсан алдарт лидерүүдийн нэг бөгөөд тэд хамгийн анхны энэ компаний маркетинг болон борлуулалтын төлөвлөгөөг гаргаж байсан хүмүүс юм. Тэд мэдээж Crown цол хамгаалсан. Нөхөр Joe нь анхны жилүүдэд Amway компанийн захирлын төлөөлөлд байсан ба тэдний хүүхдүүд Amway -д маш амжилттай ажиллаж чадсан юм.

#20 Jere болон Elieen Dutt

Jere болон Eileen Dutt нь Amway компаний хамгийн анхны Diamond цолтой хүмүүс юм. Тэд энэ цолыг 1964 онд хамгаалсан. Тэд Nutrilite -д Rich болон Jay -тай хамт хэдэн жил хамт ажиллаж байсан ба Amway -г үүсгэн байгуулалцжээ. Тэд 1979 онд Crown цолыг хамгаалж байсан ба одоо тэдний хүүхдүүд бизнесийг нь үргэлжлүүлэн авч явдаг.

#19 Robert (Bob) Crisp

Robert Crisp нь Triple Diamond цолтой ба 200'000 гишүүнтэй багийг босгож чадсан нэгэн юм. Гэвч тэрээр 1984 онд бизнесээ зарж Network Marketing бизнесийн салбар дотроо номын зохиолч, илтгэгч, зөвлөгч болж хувирсан билээ. Та бүхэн түүнийг “Raising a Giant” номоор нь мэдэж магадгүй юм.

#18 Rick болон Sue Setzer

Rick болон Sue нь Dexter Yager -н 1р эгнээний лидерүүд бөгөөд тэдний багийн гүнд Double Diamond цолтой Hal болон Susan Goochь Bill Childers, Brig Hart мөн Crown Ambassador цолтой Tim Foley Triple Diamond цолтой George болон Ruth Halsey нар байдаг ажээ.

#17 Robert Angkasa

Robert өмнө нь Sydney хотод хэд хэдэн компанид инженер хийдэг болон банкны салбарт ажилладаг байсан ба дараа нь Индонезын алдартай хувийн банкинд ажилд орж байсан юм. Энэ мэт том том албан тушаалууд нь түүний хувьд мөрөөдөл, зорилго нь байсан ба маш хурдацтай өсөж дэвжиж хөгжиж байжээ. Тэрээр 1994 онд Amway бизнесрүү бүтэн цагаар орсон ба түүний хэлсэнээр тэр үе үе энэ шийдвэрийг гаргасандаа эргэлздэг байжээ. Гэвч тэрээр Network 21 үйл ажиллагаанд оролцсоноос хойш энэ бүгд өөрчлөгдсөн гэдэг ба тэрээр одоо маш том баг коммандтай асар том ӨВийг үүсгэсэн ч тэр үүнийгээ дөнгөж эхлэл гэж боддог гэжээ.

Жич: Индонез улсдах Amway бизнесийн хувьд Robert Angkasa бол маш том амьд амжилтын түүх бөгөөд тэрээр одоо Crown цолтой ба Network 21 -н сургагч багш спонсоруудын жагсаалтанд байдаг нэгэн юм.

#16 Ron болон Georgia Lee Puryear

Puryear -н гэр бүл нь World Wide Dream Builders системийн лидерүүд бөгөөд тэд 1976 онд Diamond цол хамгаалж 2004 онд Founders Crown цол хамгаалжээ. Тэдний багийн гүнд 500 орчим Diamond цолтонгууд байдаг ба ихэнхи нь Солонгос улсад Leonard болон Esther Kim -н багт байдаг. Харамсалтай нь Ron 2016 онд нас баржээ.

#15 Jody болон Kathy Victor

Энэ хос маань хоёрдох үеийн Amway бизнес эзэмшигч нар ба одоо тэдний хүү нь уг бизнесийг Platinum цолтойгоор хийдэг. Тэд 1981 онд Crown цол хамгаалж байсан ба дэлхийгээр тархсан том баг коммандыг үүсгэж чадсан юм. Тэд MMP багийн лидерүүд бөгөөд тэдний баг АНУ, Канад, Шинэ Зиланд, Грек гэх мэт улсуудад хүчтэй таржээ.

#14 John болон Jennie Belle Crowe

Энэ хос нь 1973 онд Amway бизнест орж 1979 онд Diamond цол, 2013 онд Founders Crown цолыг хамгаалжээ. Тэд UR Association AMO -г үүсгэн байгуулагчид юм. Маш урт хугацааны туршид тэд Britt World Wide багийн лидерүүд байсан ч тэд 2007 онд өөрсдийн UR Association нэртэй AMO (Amway Motivational Organization)-г байгуулан ажиллаж эхэлсэн байна.

#13 Mark Lei болон Peggy Yeh

Тэд 1983 онд анх Amway компанид элсэж маш том баг коммандыг үүсгэж чадсан ба тэд Тайвань улсад бизнесээ эрхэлдэг. Тэд 2004 онд Founders Crown Ambassador 40 FAA цолыг хамгаалсан ба тэдний жигүүрүүд Хятад, Тайвань, Филлиппин, Сингапур улсуудад маш хүчтэй тарж чаджээ. Тэд CRADOR AMO -н сургагч багш спонсоруудын нэг юм.

#12 Mitch болон Diedre Sala

Sala -н гэр бүл 1982 онд Австралид бизнесээ анх эхэлж байсан ба тэд 1990 онд Diamond, 2006 онд Founders Crown Ambassador цолыг хамгаалжээ. Тэд Австралийн анхны Crown цолтонгууд бөгөөд тэд Австрали улсын хувьд үнэхээр Amway бизнесийг олон таниулж өгсөн юм. Тэдний хэлсэнээр эхний 1–2 жил үнэхээр хэцүү байсан ч тэд явцдаа энэ бизнесийг яаж хийх учраа олж одоо тэдний баг дэлхийг тэр чигт нь бүрхэж авсан гэж хэлэхэд болно.

#11 Charlie болон Elsie Marsh

Энэ хос маань 1964 онд анх Amway -тай хамтарч бизнесээ эхэлсэн ба тэд Amway -н хамгийн анхны Triple Diamond болон Crown цолтонгууд юм. Charlie нь Amway -тай ажиллахаас өмнө New York хотын цагдаа байсан юм. Тэдний багт 1000 давсан Diamond цолтонгууд байдаг ба тэдний нэг нь Dexter Yager билээ. Харамсалтай нь Charlie 2010 онд нас баржээ.

#10 Tim Foley

Thomas David буюу Tim Foley нэрээр танигдсан АНУ -н алдарт хөлбөмбөгчин. Тийм ээ, олны танил хүн.

Тэрээр анх Illinois мужын Wilmette хотын Loyola Academy -д хөл бөмбөгийн кареериа эхэлсэн ба Purdue их сургуульд орж 1969 онд АНУ -н алдарт хамгаалагч болж 1970–1980 оны хооронд Үндэсний Хөлбөмбөгийн Лигт Miami Dolphins багт 11 улирал тогложээ.

1981 оноос хойш тэрээр Amway -д IBO болон элссэн ба тэрээр Founders Crown Ambassador цолыг хамгаалсан юм. Мөн тэрээр Efininty AMO -н үүсгэн байгуулагч юм.

#9 Leonard болон Esther Kim

Leonard болон Esther Kim нь 1990 онд Amway компанитай хамтарч ажиллаж эхэлж байсан ба 2001 он гэхэд тэдний баг Солонгос улсад маш хүчтэй тэлж ердөө 1 санхүүгийн жилд багтаж 100 шинэ даймонд өлгийдөж авч байсан амжилт үзүүлж байжээ. Тэд Солонгосын зах зээл дээр төвлөрч бизнесээ хийдэг ба үндсэн системийн нэр нь World Wide Dream Builders юм. Тэд одоо Founders Crown Ambassador FAA 40 цолтой.

#8 Kaoru Nakajima

Энэ хүн бол Япон улсдах Amway -н загалмайлсан эцэг болсон дэлхийд гэлтгүй Японд энэ бизнесийг маш амжилттай таниулсан хүн юм. Тэрээр дэлхийд хоёрхон байдаг Double Crown цолтой хүний нэг бөгөөд өөрийн систем болох Heckel AMO -н үүсгэн байгуулагч. Түүний багууд нь Япон болон Англи улсуудад тархсан байдаг. Тэрээр 1982 онд Amway компанитай хамтран ажиллах гараагаа эхэлж байсан ба дэлхий хамгийн анхны Double Crown Ambassador цолтой нэгэн билээ. Тэрээр одоо ч бизнестээ маш идэвхитэй байдаг.

Түүний авсан цол ямар гайхалтай амжилт вэ гэдгийг тайлбарлавал:

Та Double Crown Ambassador цолыг авахын тулд санхүүгийн жилдээ багтан 1р эгнээндээ 40 жигүүрийг 6 сарын турш хамгийн багадаа 10'000 болон түүнээс дээш оноотой барьсан амжилтыг үзүүлэх шаардлагатай. Бүхэл бүтэн 40 жигүүрээс мөн гүндээ PASSIVE орлого авдаг гэсэн үг юм.

#7 Peter болон Eva Muller-Meerkatz

Энэ хос нь 1р эгнээндээ л гэхэд 28 diamond жигүүрүүдтэй ба тэд Crown Ambassador FAA 50 цолтой. Тэд 1976 онд бизнесээ эхэлж байсан ба 1977 онд Diamond цол хамгаалж 1978 онд шууд Crown цол хамгаалж байжээ. 2012 оны байдлаар тэдний баг 750'000 гишүүнтэй ба 500 давсан diamond цолтонгууд түүний багт байдаг. Тэдний баг Герман улсад төвлөрч ажилладаг.

#6 Bill болон Peggy Brit

Дэлхийн олон Amway бизнес эрхлэгч хүмүүсийн хамгийн дуртай diamond цолтон нь ихэвчлэн Bill Brit байдаг. Bill болон түүний эхнэр Peggy Britt нар маш том багтай ба тэд Amway компани, MLM бизнес, Эрх чөлөө, Хувийн хэвшил, Entrepreneurship гэх мэт сэдвүүдэд үнэхээр донтсон хүн юм. Тэрээр Britt World Wide AMO -н үүсгэн байгуулагч.

Домог мэт сонсогдох ч тэрээр дэлхий даяар өөрийн багтаа 1'500'000 гишүүнтэй гэсэн яриа байдаг. Энэ гэр бүл нь Founders Crown Ambassador FAA 40 цолтой. Харамсалтай нь нөхөр Bill Britt 2013 онд харамсалтайгаар нас баржээ.

#5 Jim болон Nancy Dornan

Jim бол Network 21 AMO -н үүсгэн байгуулагч бөгөөд тэдний гэр бүлийн босгосон багууд АНУ, Канад, Хятад, Швед, Энэтхэг, Турк гэх мэт маш олон улсуудад тарсан ба түүний багийн гишүүд бараг л дэлхийг эргүүлдэг гэхэд болно. Тэд Founders Crown Ambassador FAA 50 цолтой. Харамсалтай нь Jim 2013 онд маш урт хугацааны хорт хавдартай хийсэн тэмцлийн эцэст нас баржээ.

Network 21 нь Amway бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор байгуулагдсан сургалт, семинар, материал бэлддэг байгууллага юм. 1990 онд анх үүсгэн байгуулагдаж байсан ба АНУ, Австрали улсуудад анх нээгдэж байжээ.

#4 Max Schwarz

Max 1977 онд анх Amway компанитай хамтарч ажиллаж эхэлсэн ба тэрээр маш хурдтай цолуудыг түүж ердөө 5-хан жилийн дотор Crown Ambassador цолыг хамгаалж байжээ. Тэрээр одоогоор Founders Crown Ambassador FAA 60 цолтой ба энэ нь одоогийн байдлаар Amway бизнесээс санал болгож буй хамгийн дээд цолуудын нэг юм. Түүний жигүүрүүд Европын улсууд болох Герман, Австри, Итали, Орос, Польш, Чехд маш хүчтэй тархсан байдаг. Тэрээр мөн Schwarz AMO -н үүсгэн байгуулагч юм.

#3 Foo Howe Kean болон Shu Chen

Энэ хоёр хос маань дэлхийн томоохон зах зээл бүр дээр томоохон цолуудыг бүгдийг нь хамгаалж чадсан жинхэнэ дэлхийн манлайлагч хосууд юм. Тэдний багийн гүнд нийт 800 Diamond, 30 Crown Ambassador цолтонгууд байдаг ба тэдний багууд Хятад, Малайз, Тайван, Австрали, Филлиппин, Солонгос, Ветьнам, АНУ -уудад маш хүчтэй тархаж чадсан юм. Сүүлд авсан мэдээллээр тэд MLM бизнесийн ертөнцдөх хамгийн өндөр орлоготой 20 хүмүүсийн нэгээр нь шалгарсан билээ.

#2 Dexter Yager

MLM бизнес, Amway, Diamond гэдэг үгийг сонсоход ердөө энэ хүний нэр л араас нь шууд бодогддог. Dexter болон түүний эхнэр Birdie нар анх 1964 онд Amway бизнесийг эхэлж байсан ба тэд энэ компанийн түүхэндэх хамгийн том баг коммандыг байгуулж байсан юм. Тэд InterNET AMO -н үүсгэн байгуулагч бөгөөд тэд одоогоор Founders Crown Ambassador FAA 65 цолтой. Тэд бол хамгийн анх энэ бизнест систем гэх ойлголтыг үүсгэж чадсан хүмүүс ба тэдний баг АНУ, Канад, Энэтхэг, Колумби, Мексик, Гуатемала улсуудад хүчтэй ажилладаг. MLM бизнесийн загалмайлсан эцэг гэж хэлэгддэг Dexter Yager нь 2019 оны 1 сард нас баржээ.

When the dream is big enough, the facts don’t count — Dexter Yager

#1 Barry Chi болон Holly Chen

Энэ хосыг яалт ч үгүй үнэхээр энэ листийн #1 -т оруулахаас өөр ямар ч арга байсангүй. Тэд үнэхээр Amway компанид шигтгэсэн алмаз гэлтэй хүмүүс. Тэд 1982 онд анх бизнест эллсэн ба миний мэдэхийн энэ лист доторх хамгийн том багтай хүмүүс юм. Тэдний байгууллага хамгийн багадаа 1'000'000 гишүүнтэй ба +2000 Diamond төржээ. Тэд бол дэлхий дээрх хоёрдох Double Crown Ambassador цолтой хосууд билээ.

Тэд Plum Blossom AMO -н үүсгэн байгуулагчид бөгөөд тэд Founders Crown Ambassador FAA 77 цолтой, түүний 2 хүүхэд нь мөн Diamond цолтонгууд юм.

Amway Diamond-уудын адил тал:

Amway компанийг олон жил судалж уншиж тогоон дотор нь хутгалдаж хийж тэрбумтан $-н саятан лидерүүдтэй зөвлөлдөж явахад үнэхээр л энэ бизнес хүн бүрт яг адил боломжийг санал болгодог. Энэ бизнес дээр таны амжилт зөвхөн таны л гарт байдаг. Энийг уншиж буй та бүхэн бүгд DIAMOND болох боломж нь 1000% энэ дэлхий дээр байгаа гэдгийг хэлмээр байна.

Миний анзаарсанаар Amway -н DIAMOND -ууд:

  1. Тэд ихэвчлэн энэ бизнестээ хамгийн багадаа 20 жил ажиллажээ.
  2. Тэд хамгийн багадаа Diamond болох гэж 5–10 жилийг зарцуулсан байна. Мэдээж түүнээс богино хугацаанд болон урт хугацаанд хийсэн хүмүүс олон бий.
  3. Тэдний ихэнхи нь өөрөөсөө гадна багтаа 1- 5 Diamond-тай байдаг.
  4. Тэд хувьчилсан байдлаар хамгийн багадаа 100–200 хүнийг 1р эгнээндээ спонсорлосон байдаг.
  5. Тэдний ихэнхи нь өөрсдийн гэсэн систем болох AMO -н үүсгэн байгуулагчид
  6. Тэд ихэвчлэн бүтэн цагаар бизнесээ хийдэг ба бизнестээ үнэхээр амь биеээ зориулсан байдаг.

ЭЦСИЙН БОДОЛ:

Дүгнэлт: Мэдээж Amway бол дэлхий дээрх хамгийн том, хамгийн алдартай MLM бизнес. Хэдэн сая төлөөлөгч, хэдэн зуун мянган амжилтын түүх бий. Гэвч тэр бүхний ард AMWAY гэсэн нэр биш энэ хүмүүс өөрсдөө байгаа гэдгийг хэлмээр байна. Amway бизнес эрхлэгч хүмүүс л Amway компанийг дэлхийн #1 компани, бидний мэдэх алдарт Amway болгож байдаг. Тэд бүгд өөрсдийн манлайлаллаараа л энэ том хэмжээний баг коммандуудыг үүсгэж байгуулдаг. Амьд байсан ч бай, өнгөрсөн ч бай энэ бүх хүмүүсийн амжилт эцэст нь БУСДЫН АМЬДРАЛЫГ ИЛҮҮ ДЭЭР БОЛГОХЫН төлөө, өөрт бурханаас өгөгдсөн дуудлагаа ухамсарлаж түүнийхээ төлөө зоригтойгоор, итгэлтэйгээр, тууштайгаар зүтгэсэн нөр их олон жилийн зүтгэлийн үр дүн юм.

Цаг гарган сууж бичсэн энэ мэдээ маань таньд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Мэдээж энэ list -нд байгаа хүмүүсээс ч илүү мундаг лидерүүд дэлхий даяар байхыг үгүйсгэхгүй. Байгаа ч байх… Хэрвээ таны дэмждэг, хайрладаг ABO тань энэ листэнд ороогүй байвал сэтгэлээр бүү унаарай. Миний л дутуу судалгааны хэрэг байх хэхэ… Дараагийн үедээ үлдэх гайхамшигт үлгэрлэл, нөлөөллийг MLM бизнесээр дамжуулан хийхээр сэтгэл шулуудан зүтгэж буй зорилго нэгт ахан дүүс та бүхэнд энэ хэмжээний гайхалтай ӨВийг үлдээх болтугай хэмээн ерөөл дэвшүүлэн энэ мэдээгээ дуусгая.

Анхаарал тавьсанд баярлалаа!

--

--